10:18 AM Ачит тахиа тест 9-р анги | |
9-р анги "А” хэсэг "Ачит тахиа” Эрт цагт нэгэн алтан өндөг гаргадаг тахиатай хүн байжээ.Тахиа нь эзэндээ өдөр бүр нэг алтан өндөг гаргаж өгөх тул эзэн нь ихэд баяжжээ.Тэр баяны баяжих хүслэн улам оргиж нэгэн өдөр ингэж сэтгэжээ. Миний тахианы цүдгэр гэдсэнд бөөн алтан өндөг байна.Түүнийг нэгмөсөн авч хагартлаа баяжъя хэмээн бодоод ачит тахиагаа алжээ. Өнөөх баян тахианы гэдэснээс алтан өндөг бус баас олжээ. I.Жишиг даалгавар 1.Эхээс үүсмэл тэмдэг нэрийг олоорой. 2.Эхээс эс тусах үйлийг ялган бичээрэй. 3.Эхийн сэдвийг олж бич. 4. Эхийн гол утга санаа юу вэ?
II.Тест 1. Үүсмэл үйл үгийг олоорой. А. Сэтгэ б.баяжжээ. в.олжээ. г.бодоод 2. Нийлмэл үүсмэл үг аль нь вэ? А. Гар барих б. Алтан өндөг в.цүдгэр гэдэс г.нохойн хошуу 3. Эхийг уншаад аль нь заахын т/я-ын асуултанд хариулагдахыг ол. А. Өдөр б. Өндөг в. Гэдэснээс г. Тахианы 4. Хураангуй өгүүлбэрийг ол. А. Баас олжээ. Б. Ингэж сэтгэжээ. В.Баян боджээ. Г.тахиа алжээ. 5.Дэлгэрүүлэгч гишүүн аль нь вэ? А.Өгүүлэхүүн б.өгүүлэхүүн в.шууд тусагдахуун г.шууд бус тусагдахуун 6. ЗНӨ-ийг ол. А.Намар болж,салхи сэвэлзэнэ. Б. Бид эх орны ирээдүй. В. Өнөөх баян тахианы гэдэснээс алтан өндөг бус баас олжээ. 7. Хэлцээс ойролцоо утгатай үгийг ол. А.Гарзын хаалгыг хааж, олзны үүдийг нээх Б.Сайныг дагавал сарны гэрэл,мууг дагавал могойн хорлол В. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо зөөнө. III. Нөхөх тест 8. "Тахиа нь эзэндээ өдөр бүр нэг алтан өндөг гаргаж өгөх тул эзэн нь ихэд баяжжээ.” гэсэн өгүүлбэрийн ж.н-ийг утгын зүйлчлэлд оруул. ................... ..................... ...................... ...................... 9.” Тэр баяны баяжих хүслэн улам оргиж, нэгэн өдөр ингэж сэтгэжээ.” гэсэн өгүүлбэрийн үг тус бүрт тохирох асуултыг тавь. ................................................................................................................ 10. Дутуу бичигдсэн өгүүлбэрийг гүйцээж эсрэг өгүүлбэр болго. -Өвөл цас орж, тэсгим хүйтэн болдог бол.................................................... -Дорж гуай үнэхээр гайхамшигтай үлгэрч гэвч.................................................
9-р анги "Б” хэсэг "Шоргоолж тагтаа хоёр” Шоргоолж ус уухаар горхи руу бууж ирээд горхины урсгалд цохигдон золтой л урсаад явчихсангүй. Нисэж яваа тагтаа шоргоолжны живж байгааг хараад зууж явсан мөчрөө усанд шидэхэд шоргоолж мөчир дээр гарч амь аврагджээ. Хожим анчин тагтаанд тор тавьж барихаар отож суухад нь шоргоолж мөлхөн очиж анчны хөлөөс хазжээ. Анчин ёолж тороо алдахад тагтаа дүрхийн нисээд явчихжээ. I.Жишиг даалгавар 1. Эхийн сэдвийг ол. 2.Эхийн бүтцийг тодорхойл. 3.Эхээс жинхэнэ нэрийг түүж бич. 4.Эхээс тусах үйл үгийг ялган бич.
II.Тест 1. Үүсмэл биш үйл үгийг олоорой. А. Сэтгэ б.баяжжээ. в.гарчээ г.урсгал 2. Дагаварын аргаар бүтсэн үүсмэл үг аль нь вэ? А. шидэхэд б. Алтан өндөг в.урсгалд г.нохойн хошуу 3. Эхийг уншаад аль нь заахын т/я-ын асуултанд хариулагдахыг ол. А. тагтаа б. Тор в. анчин г. шоргоолж 4. Дэлгэрэнгүй өгүүлбэрийг ол. А. Шоргоолж мөлхөв. Б. Ус уув. В.Баян боджээ. Г.анчин ёолов. 5.Дэлгэрүүлэгч гишүүн аль нь вэ? А.Өгүүлэхүүн б.өгүүлэхүүн в.шууд тусагдахуун г.шууд бус тусагдахуун 6. УНӨ-ийг ол. А.” Анчин ёолж, тороо алдав.” Б. Тагтаа дүрхийн нисээд явчихжээ. В. "Зууж явсан мөчрөө усанд шидэхэд шоргоолж мөчир дээр нь гарав.” 7. Хэлцээс эсрэг утгатай үгийг ол. А.Гарзын хаалгыг хааж, олзны үүдийг нээх Б.Дээд тэнгэр хол, доод газар хатуу В. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо зөөнө. III. Нөхөх тест 8. "Нисэж яваа тагтаа шоргоолжны живж байгааг хараад зууж явсан мөчрөө усанд шидэхэд шоргоолж мөчир дээр гарч амь аврагджээ.” гэсэн өгүүлбэрийн ж.н-ийг утгын зүйлчлэлд оруул. ................... ..................... ...................... ...................... 9.” Хожим анчин тагтаанд тор тавьж барихаар отож суухад нь шоргоолж мөлхөн очиж анчны хөлөөс хазжээ.” гэсэн өгүүлбэрийн үг тус бүрт тохирох асуултыг тавь. ................................................................................................................ 10. Дутуу бичигдсэн өгүүлбэрийг гүйцээж эсрэг өгүүлбэр болго. -Жихүүн салхитай хүйтэн орой байсан ч.................................................... -Нар хурцаар шарж байтал................................................. | |
|
Бүх сэтгэгдэл: 1 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Мэдээний ангилал^
facebook like^Shopping Cart^» Гишүүдийн мэдээлэл Нийт гишүүд: 16 Энэ сард: 0 Энэ 7 хоногт: 0 Өчигдөр: 0 Өнөөдөр: 0 » Сайтад: Сайтын эзэн: 2 Хянагч админ: 1 Мэдээний админ: Тусгай гишүүн: 0 Гишүүн: 13 » Хүйс Эр: 6 Эм: 9 Total online: 1 Guests: 1 Users: 0 Олон нийтийн сүлжэ^Хайх^Санал асуулга^Манай сайт^ЧааааТ^Site friends^Statistics^Total online: 1 Guests: 1 Users: 0 Block title^Календар
Та манай сайтаас мэдээлэл авсан бол манай сайтын нэрийг заавал дурдаарай
Веб сайтын урласан © Д.Сүх-Очир
|