"Ээждээ”
Нэгэн залуу,сайхан бүсгүйд сэтгэлтэй болжээ.Тэрээр түүндээ хэмжээлшгүй хайртай.Түүний юу хүссэнийг биелүүлэхийн төлөө бүхнээ зориулж чадна,гагцхүү чи минь намайгаа хэзээ ч бүү орхиорой хэмээн учирлан үглэнэ. Харин хорон санаат сайхан бүсгүй ээждээ туйлаас хайртай тэр залууд:
-"Миний бие өвджээ.Гагцхүү ээжийн чинь зүрхийг л идвэл эдгэнэ гэсэн.Чи ээж бид хоёрынхоо хэнд хайртайгаа сонгох болж дээ.” гэж хэлэв. Яах учраа олохоо больсон нөгөө залуу ээж дээрээ очиж энэхүү зовлонгоо учирлан байж ярьсан гэнэ.Хүүдээ хайртай ээж нь "хэрэгтэй бол миний зүрхийг ав даа.” гэжээ.
Ээжийнхээ зүрхийг алган дээрээ барьж, хайртай эхнэр рүүгээ гүйж явахдаа тэр залуу яарч тэвдсэндээ шатны довжоон дээр бүдэрч унав. Өвдсөндөө шалбарсан хөлөө барин зогсох мөнөөх залуу руу газарт унасан ээжийнх нь зүрх "хөөрхий үр минь өвдөж байна уу?”гэж асуусан гэдэг.