6:52 PM Богино өгүүллэг #1 | |
"Ээждээ” Нэгэн залуу,сайхан бүсгүйд сэтгэлтэй
болжээ.Тэрээр түүндээ хэмжээлшгүй хайртай.Түүний юу хүссэнийг биелүүлэхийн
төлөө бүхнээ зориулж чадна,гагцхүү чи минь намайгаа хэзээ ч бүү орхиорой хэмээн
учирлан үглэнэ. Харин хорон санаат сайхан бүсгүй ээждээ туйлаас хайртай тэр
залууд: -"Миний бие өвджээ.Гагцхүү ээжийн
чинь зүрхийг л идвэл эдгэнэ гэсэн.Чи ээж бид хоёрынхоо хэнд хайртайгаа сонгох
болж дээ.” гэж хэлэв. Яах учраа олохоо больсон нөгөө залуу ээж дээрээ очиж энэхүү зовлонгоо учирлан байж
ярьсан гэнэ.Хүүдээ хайртай ээж нь "хэрэгтэй бол миний зүрхийг ав даа.” гэжээ. Ээжийнхээ зүрхийг алган дээрээ
барьж, хайртай эхнэр рүүгээ гүйж явахдаа тэр залуу яарч тэвдсэндээ шатны
довжоон дээр бүдэрч унав. Өвдсөндөө шалбарсан хөлөө барин зогсох мөнөөх залуу
руу газарт унасан ээжийнх нь зүрх "хөөрхий үр минь өвдөж байна уу?”гэж асуусан
гэдэг.
"Сонголт чиний гарт” Алдартай ресторанб тогооч Жосеф
хэтэрхий чанга хатуу ширүүн байсан учраас түүний захиргаанд удаан ажиллах хүн
төдийлөн олддоггүй байлаа. Гэвч түүний сэтгэл үнэхээр цайлган бөгөөд залуу
ажилчиддааж бэрхшээлийг туулж мэргэжлээ
сайн эзэмшээсэй гэсэндээ ширүүхэн
ханддагийг тэд мэдсэнгүй. Нэгэн өдөр Жосеф туслах ажилчдаа цуглуулан зуухан
дээр ижил хэмжээний устай гурван ижил сав тавьжээ.Эхний савтай усанд лууван,
дараагийн савтай усанд өндөг, сүүлийн савтай усанд кофе хийж ижил хэмийн галаар
буцалгалаа. Дараа нь ширээн дээр хоёр таваг, нэг аяга авчирч тавиад тавагнуудад
лууван, өндөг хоёрыг хийж, аяганд кофе хийв. Ажилчид түүнийг гайхан зогсохдоо
яагаад ийм зүйлийг үзүүлж байгаа юм бэ? Гэж лавлан асууцгаалаа. Жосеф хариуд нь
юу ч хэлэлгүй хэсэг зогссоноо 30 минутын турш буцалгасан эдгээр 3 зүйлийг амсаж
үзэхийг хүсэв. Ширээний захад зогсож байсан залуу бүсгүй эхний тавган дээрх
лууванг хатгаж үзэхэд хатуу чанараа алдаж зөөлөрсөн, өндгийг хальслахад
хэтэрхий их чанагдаж хатуурсан, харин
кофег амтлахад сайхан үнэр ханхлан амттай болсон байв. Бүсгүй " та яагаад үүнийг бидэнд
үзүүлж байгаа юм бэ?” гэхэд Жосеф
Лууван хатуу ч буцалсаны дараа зөөлөрдөг, өндөг шингэн ч буцалсны дараа
хатуурдаг, харин атга гашуун кофе буцалсны дараа сайхан амттай болж хувирдаг.
Буцалсан усыг бидний амьдарлын бэрхшээлтэй зүйрлэвэл: Та хатуу чанга байлаа ч
бэрхшээлийг зөв тооцоолохгүй бол лууван мэт зөөлөрч амьдралд нугарамтгай болно.
Зөөлөн уян хатан байсан хүн хатуу амьдралд нухлагдвал хатуу ширүүн авиртай болно. Харин бэрхшээл бүрийг даван
туулах зоригтаы хүн бүр амттай кофе мэт байх болно гэж хэлээд инээмсэглэв.
"Залхуурал” Авьяас билэг ихтэй ч туйлийн зэлхуу
нэгэн эр амьдардаг байжээ. Түүнийг ойр дотных нь хүмүүс хайран авьяасаа
ашиглалгүй өнгөрөөж байгаад харамсан ухааруулахыг оролдсон ч амжилтанд хүрч
чаддаггүй байв. Гэтэл нэгэн өдөр түүний багш залууг дуудан аяга кофе ууж,
ярилцаж суухыг хүсчээ. Сайхан үнэртсэн кофе чанаж, суух зуур багш босон данхтай
кофег авч шалан дээр асгаж эхлэв.Залуу гайхан яагаад кофег асгаж байгаа талаар
асуусан ч багш тоосон ч шинжгүй асгасаар л байлаа. Багш харин-Чи харав уу? Шалан дээр
асгасан кофе бол чиний авьяас чадвар юм. Аяганд хийхгүй бол ямар ч кофе үнэ хүрэхгүйтэй
адил бид бүхэн амжилтын төлөө ямар нэг зүйл хийхгүй бол залхуурал таны авьяас
чадварыг үрэн таран хийж орхих болно гэлээ.
"Онигоо” Нэгэн ядуугаас ядуу айл байжээ. Шөнө
нэг хулгайч тэднийг ухахаар орж ирэв.Гэрийн эзэн ч унтаж байна гэнэ. Хулгайч юм
хайгаад л байж, хайгаад л байж, ямар ч олигтой авах юм олддоггүй ээ.Тэгтэл
гэрийн эзэн сэрэв. -Хэн бэ? -Хулгайч
байна. -Юу
хайгаав? -Мөнгө л
хайхгүй юу. -Аан,
олдвол сэрээгээрэй.
"Тэвчээр” Алдартай каратеч болох нь Мицумигийн
цорын ганц хүсэл юм.Гэвч түүний аав ээж, гэр бүлийнхэн нь энэ хүслийг нь огт
хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Гэтэл нэгэн өдөр азгүй тохиолдлоор хүү машины
осолд орж зүүн гараа тайруулах болов.Мөрөөдлөө орхихоос өөр аргагүй болсон
хүүгийнхээ сэтгэлийг бодож, эцэг эх нь хүүдээ каратегийн багш хөлсөлжээ. Багш
нь анхны хичээл дээр түүнд өрсөлдөгчөө баруун гараараа бариад эргүүлэн унагаах
мэхийг зааж өглөө. Өдөр хоног өнгөрөх бүрт багш хүүд нэг л мэхийг давтуулдаг
байв.Нэг мэх давтан хийсээр уйдсан хүү багшаасаа "Би ганц мэх хийсээр байгаад
уйдаж байна.Өөр мэх заахгүй юм уу?”хэмээн асуухад багш нь түүнд өөр мэх заахыг
хүссэнгүй. Хүү нэг үйлдлээ өдөр бүр давтан хийсэн байдаг учраас маш хурдан
хугацаанд мэхээ гайхалтай эзэмшиж чадлаа. Нэгэн өдөр багш залуучуудын
каратегийн аварга шалгаруулах тэмцээнд хүүг оруулах эрх барьсаар инээмсгэлэн
орж ирэв. Мицүми маш их баярласан ч тахир дутуу өөрийгөө тэмцээнд амжилттай
оролцоно гэдэгт итгэлгүй байв.Тэмцээн эхлэхэд Мицүми хүү мэдэх ганц мэхээ
хийсээр эцэсийн тоглолтонд үлдэж чаджээ. Сүүлийн мөчид түүний өрсөлдөгч түүнээс
хоёр дахин том биетэй байлаа. Мицүми хэдийгээр айж байсан боловч урьдын адил
мэдэх ганц мэхээ хийж түүнийг ялж аварга болжээ.Тэр маш их баярлан багш руугаа
гүйж очоод "Багш аа би зөвхөн ганц л мэх мэднэ, тэгээд бас зөвхөн ганц гартай
хэрнээ аварга болчихлоо.” Гэхэдбагш нь түүн рүү харж инээмсгэлэн "Чиний хийсэн
мэх бол каратегийн хамгийн хэцүү мэхүүдийн нэг юм.Энэ мэхийг хариулах ганц арга
байдаг нь эсрэг хүнийхээ зүүн гараас барих...” арга гэж хэлжээ. | |
|
Бүх сэтгэгдэл: 0 | |
Эх [0] |
Өгүүлбэр [1] |
Миний цахим хичээл [3] |
Зүйр цэцэн үгс [0] |
Орчин үеийн уран зохиол [2] |
Ажлын тайлан [1] |
Жишиг даалгавар [1] |
Богино өгүүллэгүүд [1] |
Ангийн уриа [0] |
« 11-р сар 2012 » | ||||||
Ня | Да | Мя | Лх | Пү | Ба | Бя |
1 | 2 | 3 | ||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |