Нүүр хуудас » 2013 » 2-р сар » 14 » Б.Лхагвасүрэн товч намтар
10:32 AM
Б.Лхагвасүрэн товч намтар


Б.Лхагвасүрэн 1944 онд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт төрсөн. Худалдааны техникум төгсөж, 1973-1977 онд ЗХУ-ын Киноны дээд сургуульд Уран сайхны киноны найруулагчийн мэргэжлээр суралцсан. МЗЭ-ийн хорооны Ардын үлгэрийн танхимын эрхлэгч, Нийтийн аж ахуйн үйлчилгээний соёлын ордны найруулагч, Монголын радиод сэтгүүлч, Улсын хүүхэлдэйн театрын даргаар ажиллажээ. Яруу найргын анхны түүврээ уран бүтээл туурвиснаас хойш 20 гаруй жилийн дараа "Уянгын тойрог" нэртэй хэвлүүлжээ. Түүнээс хойш "Цагаан тэнхлэр", "Ангир уураг", "Гашуун өвс" зэрэг шүлгийн ном хэвлүүлж, 4000 мөр шүлэг бүхий "Тамгагүй төр", "Чимээгүй шөнө", "Бөртэ чоно", "Алтан шонхор" жүжиг тууривиж, "Бүлээн нурам", "Араатан" зэрэг ачийг яалаа даа", "Чи бидэн хоёр", "Үүлэн цэнхэр хангай", "Чамайг тойрон эргэлдэнэ", "Эр хүнийг хайрлаж яваарай" зэрэг олон дууны шүлэг нь дуунд дуртай ард түмний сонсох дуртай дуу болжээ. "Боржигоны бор тал" зэрэг олон бүтээл нь дунд сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт орсон байна. 1991 онд АНУ-ын Аризони мужийн "Дэлхийн их сургуулийн утга зохиолын салбарын доктор" цол хүртжээ. Жил бүр үзэгч уншигчдын дунд зохиогддог "Болор цом" яруу найргын наадмын гурван удаагийн эзэн яруу найрагч, "Уянгын тойрог", "Цагаан тэнхлэг" яруу найргийн номоороо 1990 онд "Төрийн шагнал", 1998 онд "Соёлын Гавъяат Зүтгэлтэн", 2003 онд "Ардын уран зохиолч" цол хүртжээ.

Б.Лхагвасүрэн НУЛИМСТАЙ ДУРСАМЖ

Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж "Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү” гэж билээ. ...Ер нь хорвоогийн хүмүүс эцгийг бага, эхийгээ их ярьсаар дуусдаг юм уу даа. Аавыгаа хаа нэг газар явж байгаад их даарахаараа юм уу гутал хувцас муудаж элэх үед л боддог. Бас өлсөх үедээ. Би нэгэнтээ хүйтэн хайруу цагаар хөнжлөө ярж унагаагаад даарч сэрснийхээ дараа аавыгаа их санаж билээ. Аав хүн өтгөн дурдатгал үлдээдэггүй. Ээж шиг ойр байдаггүй учраас тэр байх. Би заримдаа аавтайгаа амьд юм шиг ярьдаг юм.Хов хэлж байгаа юм шиг шүлэг ч бий. Байхгүй юманд тэгж хэлснээр нэгэн бодлын гуниг зовлонгоо эмчилж санаагаа тайвшруулж байгаа хэрэг юм уу даа. Аавыгаа алга болсны нь дараа л үүнийг илүү мэдэрсэн. Гадаад төрх нь адилхан хүнтэй тааралдах, таньдаг хүнтэй нь уулзах сайхан шүү. Миний хувьд тийм хүн их үнэтэй болж билээ. Аав минь надтай адил нялцгар хүн байгаагүй Аав минь эрээгүй, хүдэр хадар талдаа. Надтай адил нялцгай хүн байгаагүй. Өвчинг бага тоодог хэнхэг хүн байсан юм. Ээжийг оршуулахдаа шарил дээр нь харин их өөр үг хэлсэн. Ихэнх хүн намтар уншдаг болохоор би тиймэрхүү үг хэлэх байх гэж бодсон. Гэтэл аав минь "Гадаа их дулаахан байна. Ах дүү нар чинь бүгд иржээ, хүү бид 2 чинь энд байна” гээд хоолой нь зангираад цааш үг хэлж чадаагүй. Ийм үг сонсоогүй надад их содон байлаа. Эрчүүд их үнэгүй хүмүүс юм уу даа Аав надад ухаантай хүн тулдаа эрхлээгүй, хааяа хүсдэг байсан ч байж магадгүй, гэлээ ч эрхэлж чадаагүй. Зөөлөн гутал ч нэхээгүй, ганц хүүгийнхээ аяыг дагаад л явсан. Тэвчээртэй хүн дээ. Харин би тэгэхгүй ээ, энэ хэдэн хүүхэддээ эрхэлж, тунирхаж, айлгаж байж үхье гэж боддог юм. Энэ нь хүүхдүүдээ үлдэхэд нь гомдлыг нь бага байлгах гэсэн юм. Би аавыгаа өөд болсоны дараа нь тэгэх минь яалаа ингэх минь яалаа гэж их бодсон. Нэгэн бодлын өөрийгөө их ялласан. Заримдаа би эр хүн нэг их үнэгүй хүмүүс юм уу даа гэж боддог. Эцэг минь шударга зангаар хорвоог туучиж өнгөрөөсөн дөө Дуу шүлгээр хүнийг аргаддаг, үхсэнээс нь хойш ямар явснаар аргаддаг. Ач хүү нь аавынхаа хөргийг зурсан тэр үед надаас илүү ачийг нь хариулчихав уу гэж бодогдсон шүү. Аав минь архи, айраг битгий хэл тараг ч уухгүй. Би аавыгаа дал гарчихсан хойно нь хоёр удаа халамцахыг л үзсэн. Нэг нь хамгийн сүүлчийн удаа нутагтаа, нөгөө нь нутгийн хэдэн хөгшчүүлтэйгээ жаахан халсан. Мэдээ орсон цагаасаа хойш миний үзсэн "аавын минь алдаа” энэ. Амьдралынхаа туршид цэрэг даргын албыг хашиж явахдаа сайшаал шагнал төрөөс хүртэж шударга зантай нэгэн хорвоог туучиж өнгөрөөсөн дөө эцэг минь Аав минь намайг тавдугаар ангид халдварт гепатит өвчнөөр хүнд өвдсөн хожим элэгний хорт хавдраар насан алдахын нь эхлэл тэр байсан юм болов уу гэж би боддог. Архи уудаггүй тамхи татдаггүй хүн энэ өвчнөөр өвдөхгүй юм шиг санаж явсан надад хачин санагдаж байлаа. Элдвийн үнэн худал сурталчилгаа намайг тийм болгосон хэрэг.Аав минь бүтэн гурван сар хэвтэрт орж шаналж зовохдоо "ёо” гэж ганц хэлээгүй дээ. Туйлдсан аавыгаа харж би нэг их уйлсан. Очиж очиж дэрнийх нь дэргэд шүү. Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж "Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү” гэж хэлээд ам нь өмөлзөж даахгүй болсон гарын нь үзүүр хөдлөх аядсан. Намайг тэвэрч үнсэх гэж бас уйлсан байх. Нулимс нь гадагшаа биш дотогшоо урсаж байсан биз ээ. Намайг гарыг нь атгахад зүрх нь алган дотор нь орчихсон юм шиг дэндүү хурдан цохилж байлаа. Аав бид хоёрын хамгийн сүүлд сольсон үг ердөө л энэ. Хариугүй өөд болох гэж байгаа аавынхаа биеийн байдал нүднээс нь хүн амьдралд дурлаж амьдарч, амьдралыг үзэн ядаж буцдаг юм байна гэдгийг харсан. Удаан зовсноос ч ингэдэг байж мэдэх юм. Эр зоригийг гаргалаа ч их жамын хөлд хүн гэдэг даанч өчүүхэн. Ээж минь 1971 онд өөд болсноос хойш аав бид 2 их өнчирсөн дөө. Нэмж бас өнчрөх хүмүүсийг зөндөө цуглуулсан юм би. Миний хань хүүүхдүүд "Үхлийн түймэрт” өвс мэт ассан даа. Хүний үр хүүхэд гэж үр хүүхэд л байдаг. Хань байж чаддаггүй юм билээ. Аавыгаа би гомдоож зовоож байгаагүй ч аахар шаахархан гийгүүлж явсан минь аавын минь намайг гэсэн хайрын дэргэд юу ч биш. Аавынхаа өмнө үхэж л байж "лувардаж” дуусах агуу их өртэй үлдсэн. Бие нь нэг их доройтоогүй байхдаа нэг өглөө, миний хүүг гуйж уртын дуу тавиад өгөөч гэсэн гэдэг. Сонсоод нулимс нь урсаад байсан гэж хүү минь надад хэлсэн. Орчлонд хүн их хоргодох юм билээ. Тэгж яваарай, ингэж амьдрах ёстой гэж надад ярьдаггүй, сургадаггүй байсан. Нэг удаа харин "Миний хүү ч сайн хүү л дээ. Өглөө босохдоо уцаартай босох юм. Битгий тэгж бай, өдөржингөө ажил чинь бүтэхгүй шүү дээ” гэсэн дуугаа өндөрсгөөгүй, уургүй хэлсэн энэ үг над дээр ямар чанга буусан гэж санана. Эцэг гэдэг ер нь зүтгэж элэгддэг их үүсгэл бололтой юм. Үр нь бага хайрладагтаа биш, халдаж болдоггүй дээ, ноолж болдоггүй дээ, нялуун биш дээ, "Холын уул” байдаг аж. Хүн халанд биш хайранд хүн болдог юм байна Аав минь нэг өдөр "Би заяа муутай хүн дээ” гэсэн. Үгүй ер нь юунаас ингэж хэлэв гэж бодоод байсан чинь янз бүрийн хариу гарч байв. Би хариуг нь онож олохгүй болохоороо нэгэнтээ ааваасаа асуулаа. Тэгэхэд аав минь "Ханиа залгичихсан хүн яаж заяатай байх вэ дээ” гээд их ширүүн харсан. Би нэг их сэтгэдэг хүн болох гэж "Нэг авсанд хоёр хүн багтдаггүй юм чинь дээ аав минь” гээд хэлээд тавьчихсан чинь их уцаартай нь аргагүй "Яруу найраг чинь энд хамаагүй” гэж шууд гараад алхчихсан. Алдас хийсэндээ би үхтлээ гэмшсэн шүү. Энэ мөчид би яруу найраг хэрэггүй газар байдаг юм байна гэж бодогдож, шатаар доош бууж яваа аавын минь таягны дуу нимгэн хаалганы цаанаас сонсогдох нь шатыг биш миний толгойг тоншоод байх шиг санагдсан. Шөнө нь нойр хүрдэггүй. Маргааш нь бага үдийн алдад аав минь амьсгаадсаар орж ирэхэд орох байх газар олдохгүй санагдсан. Аав минь хэнэггүй нь аргагүй "Аав нь тэтгэвэрээ аваад” гээд нусны алчуурандаа боож боочихсон хоёр хайрцаг "ВТ” гаргаж өглөө. Тэнэглэснийхээ төлөө би тамхиар шагнуулав. Аав минь тэр шөнө бас нойргүй хоносон биз ээ. Хүний аав гэдэг ийм л амьтан. Миний хэрэглэдэг "хор” аавд минь тэтгэвэрийн хэдэн мөнгөнөөс нь үнэтэй байна. Намайг хайрладаг хайр нь тийм нандин гэж би яс махандаа шингэтэл ухаарсан. Тэгээд би хүн халанд биш, хайранд хүн болдог юм байна гэж хэдэн хүүхдээ аав шигээ л эрхлүүлж өсгөсөн. Миний буруу зөвийн дүн одоо болтол гараагүй л байна. 49 жил ангир шаргал наран дор аавтайгаа байжээ Аав минь 76 нас зооглосон, 27-тойд нь би гарсан гэхэд 49 жил аавдаа эрхэлж, үнсүүлж, тэнэглэж явж дээ. Өөрөөр хэлбэл 49 жил ангир шаргал наран дор аавтайгаа байжээ. Жил гэдэг хачин. Миний 25-ны жил орж байхад ижий өөд болж, 49-ний жил ороход аав минь өөд болсон доо. Аавыгаа өөд болсноос хойш 3 жилийн дараа онголсон газрыг нь эргэлээ. Газар дээр нь очиход шиврээ бороотой будан буучихсан байсан. Хөл гарынх нь алиных нь юм ганцхан ганцхан шагайн чинээ цайсан үений яс л үлдэж. Би ханьтайгаа хүүхдүүдтэйгээ хар багын найз хуурч УГЖ Идэрбаттайгаа очсон юм. Яг тавьсан газрын нь өлмийд Л.Идэрбат минь хуураа удаан гэгч нь татсан. Хуурын эгшигэнд уул хад өндийгөөд ирэх шиг санагдсан. Аав миь хуурын эгшиг сонсдогч үгүй байгаа даа гэхдээ хуурдуулсан хэрэг. Морин хуурын эгшиг тэр өндөр уулын энгэрт багтахгүй урд их хөндийг дүүрэн байх шиг. Тэгэхэд би нэг цээжээ онгойтол уйлсан даа. Өтлөх тусам нутаг гэдэг санагдана. Тэгэх тоолон аавын минь "Нутагт минь намайг тавиарай” гэж хичээнгүйлэн захисны учрыг цаг мөч тоолон ясандаа хадтал ойлгох бололтой. Би өөрөө амирлахын цагтаа ангилан дээдэлж нутаглуулдаг "Алтан өлгий”-д алдараа дагаж очихгүй, анх унасан ну

 

Б.Лхагвасүрэн : Чамдаа би хайргүй байхын аргагүй

- Гэргийдээ
Уул бууралтахад ухаарч хамт байлаа
Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа
Найр хайрын дунд уярч хамт байлаа
Нас насын хөлд улирч хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй

Өвөг дээдсээ нутаглуулахад уйлж хамт байлаа
Өлгий жингэ хоёр оёход инээж хамт байлаа
Үүр нарны ээлжинд үргэлж хамт байлаа
Үхэхгүй юм шиг ургаж хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй

Он жилүүдийн урсгалд элж хамт байлаа
Од харваж унахад эрж хамт байлаа
Дэргэд чинь байгаа төртөө зүүдэлж хамт байлаа
Дээлийнхээ бага энгэрт багтаж хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй .
1989 он

( Төрийн шагналт хөгжимийн зохиолч
Н.Жанчинноров ая зохиожээ )

Б.Лхагвасүрэн : Би нүүдлийн цахилгаан станц

Би нүүдлийн цахилгаан станц

Өдөр шөнөгүй эрчим хүч тархинаасаа уудлах

Өнгө гэрэл өөрөөсөө эрэх

Би нүүдлийн цахилгаан станц

Сэдвийг нүүрс шиг залгиж

Сэрэхүйн зууханд шатааж шинийг сүлэх

Шүүдэр тоолон гэгээ цацах

Би нүүдлийн цахилгаан станц

Арьсгүй гараар хорвоог тэмтэрч

Аль харанхуй руу судасааараа гэрэл өртөөлөх

Халиун талаасаа ургасан

Халуунтай хүүхэд шиг уухилсан

Би нүүдлийн цахилгаан станц

Өөнтөгч сэтгэлийнхээ хөөрөлд автаж

Өдөртөө хэд асарч унтардагч

Дэлхийн цөмөөс хүйгээрээ цэнэглэгдэж

Дээд тэнгэрийн одонд хүслээрээ хэлхэгдсэн

Би нүүдлийн цахилгаан станц

 

                     

 

Б.Лхагвасүрэн : Хүүдээ унших шүлэг

Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ
Азгүй хүнээ би...
Аманд багтдаг байсан тэр хөөрхөн хөл нь
Агуу орчлонг онож ядан тэнчигнэнэ.
Залуу насны багтаж ядсан аагинд
Заамны товч нулимс шиг унаж
Дээл битгий хэл
Дэлхий багадсан чиний насыг аав нь
Үүл хуйлартал янцгаах морьдын
Дэл сүүлний салхин дунд
Үнэн дүнжгэр уулынхаа
Дэнж бэлийн цэцгэн дунд
Бүрэг номхон зантай нь
Бүдрэхдээ гутдаггүй зоригтой нь орхисон сон.
Аав нь хүүгээ согтуу явахыг харахад
Алтан ургын багана ганхаж байх шиг уйтай
Аавыгаа чи лав хоёр болгоно үзэж байгаа.
Нэг нь үхэхэд
Нэг нь үлдэх юм шиг дэвэрч байгаа.
Чи бидэн хоёр хэн хэндээ ганцхан шүү үр минь...

 

Б.Лхагвасүрэн: Нацагдоржид хайр үлдээгүй…

Тэр хайран
Д.Нацагдорж танаа


Тэр хайран…
Тэр хайран…
Тохой минжин малгайныхаа соронд унасан цасыг
Тормолзтол инээхдээ хацар дээрээ унагаж
Тойрч аальгүйтдэг байсан хүрээний дэгжин авхайд
Тогтож ядан дурлаж, хатсаар өвддөг байсан
Биеэ асаасан их хайрыг нь
Битүү далдуур "хутгаж” байгаад авчихсан
Нацагдоржид хайр үлдээгүй…

 

 

 

Цэцгэн эрхи

Таны
Цас цагаан гантиг өлмийд чинь
Цэцэг зулья гэж
Цэцэг түүлээ, би
Таны
Сайхан сэтгэлээ олдог байсан номин талаас
Сайн мууг ялгалгүй сэрүүцүүлдэг үүлэн сүүдэр дороос
Эзгүйд минь миний дууг сонсдог
Эрх танхай цэнхэр горхийн хөвөөнөөс
Цэцэг түүлээ

Цэцэг түүхдээ уйлж түүлээ.
Унасан харууслын нулимс
Оносон цэцэг бүхнийг түүлээ
Тандаа цэцэг дэвсэе гэхэд
Нэгэн зуных байтугай
Нэгэн зууны цэцэг үл хүрэлцэнэ
Сайхан ижий минь
Санчигандаа өнчин хяруугүй эх минь
Таныгаа
Орчлонгийн үнэн, мөнхийн шөнө дундуур
Одлоо гэж уйллаа.
Одод хийсэм үхлийн хар шуурганд
Осголоо гэж хайллаа.
Таныгаа
Мянган үндэсний үзүүр бүхэнд шингэж
Мандах нарны зүг ургана гэж уужирлаа
Энх шаргал үүрээр хиртэшгүй цагаан цолмон байж
Эхлэл бүхний манлайд гялалзанаа гэж тайтгарлаа
Ижий минь та
Хагацлаар чулуужсан аялгуу
Халуунаараа царцсан сүү
Ижий минь би таны
Үргэлжлэл

 

 

Боржигоны бор тал

Санаа алдахад
Эхийн сvv тагнайд амтагдаж
Салхины vзvvр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигины бор тал минь
Тэргэл саран туулж баралгvй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос єєр
Тайтгаруулах цэцэггvй нvцгэн тал минь
Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь
Тэнгэр тийчиж намайг тєрєхєд тал минь
Торго шиг зєєлєн байсан чи
Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад
Эр хvн шиг нуруутай бай гэсэн шиг
Эргvvлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи
Сайран дээр чинь єдєлсєн жигvvртэн тэнгэртээ нєгчихєд
Салхи хєлєглєсєн єд нь чам дээр эргэж буудаг
Ботго нь vхсэн ингэний
Борвио хагартал савирсан цусны туяатай сvvг
Чи л залгиж зовлонг нь хугасалж
Чинэсэн хєхийг нь амирлуулсан
Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг
Дэлхийн тєвтэй чи л нийлvvлсэн
Чиний шарх
Зvрхний шархнаас хождож анина тал минь
Тугалын бэлчээрээс эхлэн
Тоглоом дэлгэсэндээ чи
Намайг эрх болгосон
Туулсан зуунуудын гашуун сургамжийг
Хэлж зvрхлээгvйдээ чи
Намайг гэнэн болгосон
Газрын нvдэн булгийн чинь
Хад цоолсон догшин цамнаа
Намайг эрэмгий болгосон
Хєрєєний ир шиг алсын намхан уулсын чинь орой
Хєх галын чинь урт улаан дєл
Намайг бадрангуй болгосон
Сайхан чинийг гандах элэгдэх хоёр
Сартай шєнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу
Намайг уяхан болгосон
Нутаг усны минь хаяа єлзийтэй тvмэн
Нуур тойрмын ширхэг чулуу хvртэл
Намайг хvн болгосон
Байдуу мянганы уулсаа дууриан
Толгойд буурад сууж
Багадаа хєхсєн эхийн сvv
Гадагшлахын цагт
Шvлгээ би чам дээрээ
Хvн улуу шиг орхиод
Сvvдрээ дарж унахдаа
Элгий чинь цємлєн шингэнэ
Боржигины бор тал минь

 

 

Ижийтэйгээ байхад би баян байсан

Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг
Yнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг
Yнэнээ хэлье
Амьсгалаа зангидаж хэлье
Ижийтэйгээ байхад би баян байсан…

Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад
Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан
Ижий минь инээгээд над руу ирэхэд
Энэхэн замбуутивийн наран над дээр л асгардаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Араг үүрсэн ижийнхээ ар өвөрт гүйхэд
Аараг толгодын элс алтаар нурдаг байсан
Бөртөн бөртөн зэрэглээ хормойтой минь орооцолдож
Бүжин бор хөлийн минь сайрыг долоодог байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Судас нь лугшиж халуу дүүгсэн
Бурханы өвөр дээр тоглодог байсан
Сүнс зайлам харанхуйн дунд
Сүү нөмөрч унтдаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан

Уул уулын орой уулздаггүй шиг
Yнэнээ хэлье
Эсээ шатааж хэлье
Урсгал усан эргэж урсдаггүй шиг
Yнэнээ хэлье
Цусаа буцалгаж хэлье
Ижийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсон
Гэхдээ…
Энэ хорвоогийн үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлгачин болсон
Ижийтэйгээ байхад би баян байсан

 

 

Буруу энгэртэй дээл


Унагаж төрүүлээд
Өргөж өсгөсөн
Эхийнхээ дурсгалд


Хавийн уран эгч нарын оёсон дээлний
Ханцуй суганы ухлаадас нийлүүлж
Эрээн дээл буруу энгэртэй шагласан
Эхийнхээ сэтгэлийг эргэж одоо бодохнээ

Эх бүхний хайрыг цуглуулж
"Энхрий" үрдээ өмсгөсөн байж...
Хөх бүхний цагаан сүүгээр
Хөрст дэлхийд аргамжсан байж...
Гантай жилийн сүүл мушгиж төрсөн
Галы нь тойрон мөлхөж өссөн
Ганц хүүгээ гэсэн
Дэндүү их хайраа
Дээлний буруугаар далдалж
Дотоод хойрмойны нь шидээсийг
Дутуу татаж авчээ
Илүү үзэх,нүдний хор
Эвий дэвсэх худалаа хөөрхийгөөс харамлаж
Хайнга юм шиг хандаж
Хайраа бас нуужээ
Хүйсий минь хүртэл төөрүүлж охин гэж
Хүний чихнээс нэрий минь нуужээ.
Үргэчихэв вий! Чигчий үр минь! гэж
Үнсэхээ хүртэл цөөлжээ
Зөв энгэртэй дээлэнд дасахгүй
Зөндөөн юмаа буруу өвөртөлж хаясаан! Би
Далай эх хайрыг чинь буй чигээр нь мэдэрсэн бол
Даанч танхил хүү чинь өөрийгөө ч гэсэн гээх байж...
Далд хайр
Холын ухаан
Дэлхийд намайг тулсан
Цагаан тэнхлэг


                            Булшин дээр минь ирээрэй

Би үхэж - намайг хүмүүс мартахад
Сүүдрээрээ гэрэл цуулж
Булшин дээр минь нэг ирээрэй
Сүнс минь чамайг танина

Мартсан бvхний сүүлд
Мартаагvй үлдсэн чамд
Хөмөрч унасан манан баярлана
Хөлд чинь торсон чулуу баярлана
Хагацалд сүүмийсэн өвс
Өвдөн байж баярлана
Хажууд сөхөрсөн уулс
Өндийн байж баярлана
Хайртай байж дээ үнэн байж . . . гэж
Хамгийн сvvлчийн удаа яс минь цугларч хашгирна

Хил дээр бичсэн шүлэг

Хүний нутагт явсан цулбуур эвхэж
Хилийнх нь боомтод ирлээ
Торгон хилийн эмзэг зурвасны цаана
Тортог суугаагүй эх орны минь сэжүүр
Амаржих гэж байгаа эхийн хормой шиг намайг
Алтан харганатай толгод нь өндөлзөнхөн байна
Ай мөн сайхнаа
Хилийн эрхэм түшмэл
Хээмсэг ширтэж хуудас тараана
Асуулт бүхэн нь хариулт нэхсэн түүн дээр
Аль улсын иргэн болох гэж асуусан байна
Монгол гэж
Зургаан хана шиг үсгийг
Зурхайн хөх тэнгэрээс доош нь урсгаж бичлээ
- Монголд хэдий хугацаагаар суух гэж бас асууж байна
- Үхтлээ сууна
Үхсэн хойно сүнс нь хүртэл монголын харъяат гэж бичлээ
- Зарах юм байна уу? гэсэн хүмүүс
Завсраар нь бас гүйлдэнэ
Мохоо хутга шиг нүд нь
Монголоо зарах уу гэж асуух шиг сэрдхийлгэнэ
- Үгүй дээ
Хардаг нүд гэмээнэ
Цавчихыг нь мартаж өмгөөлсөн
Хальдаг амь гэмээнэ
Үхэхийг нь мартаж өмөөрсөн
Нутгаан өгснөөс үхсэн минь дээр гэж цус нь буцалсан
Нуман хөвч, аагтай илдний үр садыг монгол гэдэг юм аа
Нуугаад байхад чинь цухалзаад байгаа санаагаа ав!
Нутагруу минь унагасан нүдээ ав!
Өвөг дээдэс минь Ясаан дор нь ивсэн
Өндөр оронд чинь санаархваас заяа чинь дутна

Ижий мөрөн

"Ангир ээжийн минь сүүдэр унаад
Арвыг хоёр нугалж одов .
Хэлхээ сувд шиг хорин жилийн
Хэдэн өдөр нь ээжийгээ дурсав даа ..."
( Тэмдэглэлийн дэвтэрээс )
Эх бүхний цээжнээс эхэлдэг
Элбэг урсгалтай - сүүн төрөн
Ижий мөрөн
Үрээ л дагаж урссан
Үйлийн үртэй - цагаан төрөн
Ижий мөрөн
Ижий ижий адилхан
Ижий мөрөн
Миний л ижий ижилхэн
Ижий мөрөн

* * *
Ижий мөрөн
Зөөлөн буурал газрын шим
Зөн хүслийн халуун амь
Холын далайн гашуун шорвог
Хоёр туйлаас ууршсан ус
Өнгө нь хувилсан цус
Өөрийгөө мартсан " Тус"
Инээд нулимс
Их аз жаргалын амт
Шимэн шимэхэд зангираагүй
Шингэн "Алт"
Хэн болох нь хамаагүй
Хүн бүхний ам руу орсон
Бие бүхэнд оршиж

Битүү гогцоо татаж
Наран зөв эргэсэн
Нас манасан урсгал
Ангаахай нялх үрийнхээ
Амыг эрэн чинэж
Аян дайнд эндэхэд
Арьсан цаана ээдэж
Агуу ухааны
Дархан байж
Алдаж оноход
Дарь - Эх байж
Гурван цагийг нэвт урссан
Гунигийн сүүдрийг сүлж урссан
Ижий мөрөн
Энэ дэлхйин мөрөн далай болгон
Ижий мөрнөөс урссан тасархай
Энэ дэлхийн хүн болгон
Ижий мөрний алтан жараахай .
* * *
Эх бүхний цээжнээс эхэлдэг
Элбэг урсгалтай - сүүн төрөн
Ижий мөрөн
Үрээ л дагаж урссан
Үйлийн үртэй - цагаан төрөн
Ижий мөрөн
Ижий ижий адилхан
Ижий мөрөн
Миний л ижий ижилхэн
Ижий мөрөн .
1987 он

 

 

Хаврын сар гарангуут ижий минь намайг хүлээнэ

Галуун дууг
Газар сонсоход
Өвсний үндэс хөөнө.
Гадаа гарч ижий минь
Гараараа униар сөхөж
Намайг харуулдана.
Хагацал учрал зөрж салхилсан
Харгуйн магнайг нүдээрээ аргадна.
Айсан дэлэн шиг ягаан зам
Бараа хайрлахгүй зовооно.

Алсын цэнхэр уулсын
Хэнэггүйд гомдон гэртээ эгнэ.
Урам нь мухсан ижий минь сэтгэл чангалан
Уураг ханхалсан цайгаа үйнэ.
Энэ цайг зөөхийдөхөөс өрсөж
Ирнэ ! гэж битүүхэн зөгнөнө.
Алмайрч зогсох тэрхэн хооронд
Араар минь ороод ирээгүй байгаа гэж
Гэнэн сэтгэл сэрхийж
Гэр дотроо намайг эрнэ.
Ангир дуугарахад
Нуур амарлаа гэж баярлана
Агь нүдлэхэд
Тал амарлаа гэж баярлана
Хавын овилгогүй салхин дунд
Ижий минь дандаа гадаа
Хүйтэн шөнийн оддын дор
Зүүд нь бас гадаа.


 

Өлөгчин чоно шүлэг

Авын бүрээ тасхийв
Агъ шивээ намсхийв
Морьдын нуруу хотосхийв
Моност нуга балтасхийв
Уулын модод сэрсхийв
Усны толио мансхийв
Сумны гичир өрвөсхийв
Нумны хөвч шазасхийв
Адын догшин уухианд
Агаар газар цавлаж
Асга чулуу шаргиж
Амар жимрээ алдав.
Шуугианы "майд" бахардсан
Шувуудаа тэнгэр зайлав
Шунгах морьдын хөлд
Шороо хөөрцөглөн мандав
Цуулж хуйлрах дайлаанд
Цухлын манан татав
Цуурай гаарсан анирт
Өвсний хагсуурга сульдав
Жартгай нүд хөлбөрөн гялалзаж
Жавартай харц бут тэмтэрнэ
Жаргахдаа зол их амь эрж
Жалга судгийг нэвт нэгжинэ.
Үргээлгэний эрчүүлийн солгой дуунд
Үүлний нүүдэл улам хурдсана
Yep матанчдын уруй
Үйлийн үрийн нугачааг нэгжинэ
Эцэг тэнгэр золио шидэж
Эзийн бөрт мөр дээр унагаж
Улан дороос нь чоно босож
Улангаслын дээсийг хөвж гарав.
Гөрөөчдинн агссан зэмсэг нь өлөн
Гөлмөөр далилсан морьд нь "жигүүртэн"
Өр төлөөсийн ирэн дээр хальтчих
Өчүүхэн амь, сумны золиос
Алд алдаар сунах чоно
Амандаа зэгэл бэлтрэгээ зууж
Халуун хоёр амиа булаах гэж
Харьтаахан зартал зуларна.
Ангаалдан элдэх олон морьтны
Ангийн л хорхой үймэн язганаж
Эмээл дээрх утсан амиа
Эрлэгтэй цуг мартан улайрна
Хашгирах дуун өмнө хойно нь гарч
Хажуугаар нь өдөт сум шамрагална.
Хандах зүг бүрий барай
Хагацахын гашуунд элий балай
Алгын чинээн бэлтрэгээ сэгсчин
Арагшаа хялам хялам зулбана.
Арьсаа шувтартал шахам харайна.
Агтын туурай сүүлий нь сэмчинэ.
Нумран харайхтай нь давхцан
Нумын хөвч нь дэлж агшина
Сунан сунан харайхын хэрээр
Сумны нэхэл исгэрч ойртоно.
Эгнэж сэрийсэи хөх нь савлаж
Элбэг хохилзсон бөөрөө балбана
Ивлээд удаагүй сүү юм болохоор
Элгэн дээгүүр нь хөөсрөн үсчинэ.
Уулын хүрэн бүүрэг дээр
Нар бүдрэн сөгдөх үед
Уулгын өчил, өлөгчин чоно
Гурвын гурван жалга гэтэлж
Их аврал бүрэнхийн үзүүрт
Илүүр хушуугаа дөнгөж дүрэн
Исгэрэн тусах хурц зэвэнд "Эх" биеэ дэвсэн унав...
Бүхий л хүмүүс мориноосоо буун харайж
Бүчин ирж эрхийгээ цусаар норгоно
Бэлтрэг үлгэсэн хөх нь сэрийж
Бие нь үхэж өгөхгүй татвалзана.
Тасарч өгөхгүй үртийн улаан гол
Тартагтаа тулж эхэр татав.
Там диваажин хоёрын босго тэгнэн
Тэрийсэн биенээс нь амь зайлав
Хөлсөндөө мөлчийсөн хангал морьд
Хөлөө амраан самчин гишгэлж
Цул хөх мах нь чичирч
Цусны үнэрт хамар нь сарталзана
Ойрын ууланд инээд цуурайлж
Олзтой авын баяр сагана.
Аян дайны завсрын зугаанд
Азтай ганзаганы сур сарвалзана
Бусдаас арай ажигчаа гайхуулах гэсэн
Буруу сэрэл сүүхээ залгиж
-Хараач хөөе хамхуул зуучихаж
Харайлт дундаа бэлтрэгээ нуучихаж гэж
Адтай нэгэн эр санасандаа хүрч
Амьтны нүдийг сэрдхийлгэж гялайна
Үртэй амьтан тэгэлгүй дээ гэсэн
Үг тэнд эзэнгүй байв.
Эргэн эрж тэмтэрье хэмээн
Эршүүдээ гайхуулан нэг нь хашгирав.
Уул уулын хагтай хад тас хийж
Унагасан үгэнд нь цэцэг "дальдирав"
Их авын цустай хоймор
Эзэн дээдэс саадгаа огшоож
-Ингээд л орхичих яахнав, хэрэггүй...
Ирэх жилийн авд юу харвахнав гээд
Зуур баярын инээмсэглэл гүйлгэж
Зураас шиг зовхиндоон нүдээ нуув.
Өдрийн төгсгөлд хатгасан цэг
Үдшийн гялаан уулгалан түгэв.
Өндрийн өдөвчүүлсэн чононы
Өрөөсөн нүдэнд ёлтойн буув.
Сэг дээрээс үргэсэн шувууд шиг
Сэвхийтэл эрчүүл мориндоо мордов.
Ав хураах бүрээ тасхийв
Айсан тал гүдэсхийв
Битүүхэн доргих морьдын төвөргөөнөөс
Бэргэж айсан саран мандав.
Анир анираа гишиглэн
Ажин түжин нөмрөв.
Агаар урж хэрээ бужигнахуй
Азарган чоно гудчин ирэв.
Өлөгчин чонын бөгсийг шиншин
Өвчүү цавинаасаа эхлэн биеэ хэмхэв.
Өгзөг дээрээ оцойн сууж
Өшөөр зангаран гэнгэнэн улив.

Аргаа барсан шүлэг

Өдөр өдрөөр архи хүртэж
Өөдөс өөдөсхөнөөр эрлэг рүү намайг зөөх үр минь
Өрцөн цаанаас тасарч унасан цагаас чинь
Өө тавьсан юм, надад бий билүү үр минь

Архиар иссэн уураг тархи
Аавыгаа бодохтой манатай болдог юм байна
Бурууд алдсан ухаан гэдэг
Бурханд алгадуулаад ч засардаггүй юм байна

Үүл буусан толгой гэдэг
Үгэнд дийлддэг эд биш юм байна
Үхсэн хойно минь ч адлуулж үргэлжлэх
Үүрдийн их лай юм байна

Илүү дутуу зангүй нулимс ойрхонтой
Их л сайн хүү байсан даа, чи
Ямар хорлол тархийг чинь цөмлөн унаж
Янаглан хорлож дотроос чинь хэмлэв

Сайхан хоёр ач чи надад тэврүүлсэн
Сар наран дор чи намайг жаргаасан
Жимс шиг хацрыг чинь үнсэж
Жилийн жилд би сагсайтал цэцэглэсэн

Жирийн заяа азаар тэгширч
Жаргал гээчийн бэлд нялхарсан
Ижий бид хоёрын чинь амьд яваа нь
Илүү юм биш биз дээ . . .

Элдэг дуусдаг насыг мөнхөд бодож
Эндүүрч яваа юм биш биз дээ . . .
Эцсийн амьсгал татахдаа би
Чамд зовж хахмааргүй байна . . .
Эндэж алдсан нэгнийгээ хайрладаггүй хорвоод
Чамайг орхиход аймаар байна

Аргиж хатсан хоёр хайлаасны сүүдэр дор
Архины шилээр тоглож суугаа үр минь
Амьдын энэ хорвоо чинь
Алаг л гэнэ, хар нь дийлэнх юм шүү дээ . . .

Өдөр болгон архи хүртэж
Өөдөс өөдөсхөнөөр эрлэг рүү намайг зөөх үр минь
Ухаарлын их бяр өөрөөсөө гарга л даа чи
Ухааны тэр их дарсыг чинь аав нь залгилж
Жавар инээдийн энэ их хорвоод
Жаргалтай аав яваад авс жийе, үр минь

Хавтас: Орчин үеийн уран зохиол | Давхцаагүй уншсан хүний тоо: 14869 | Нийтэлсэн: Otgontungalag | Үнэлгээ: 4.4/9
Бүх сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]


Нэвтрэх хэсэг

^

facebook like

^

Shopping Cart

^
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 16
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 2
Хянагч админ: 1
Мэдээний админ:
Тусгай гишүүн: 0
Гишүүн: 13
» Хүйс
Эр: 6
Эм: 9


Total online: 1
Guests: 1
Users: 0

Олон нийтийн сүлжэ

^

Хайх

^

Санал асуулга

^
Танд ямар мэдээ илүү хэрэгтэй байна
Total of answers: 65

Манай сайт

^

ЧааааТ

^
200

Statistics

^

Total online: 1
Guests: 1
Users: 0

Block title

^

Монгол хэлний хичээл

М.Отгонтунгалаг

Календар

Ýêñêëþçèâíûå øàáëîíû DLE ñêà÷àòü áåñïëàòíî äëÿ dle.
Êóïèòü ýëåêòðîííûåñèãàðåòû.
Íîâûåøàáëîíû ñêà÷àòü äëÿ ucoz
Joomla 1.7ñêà÷àòü øàáëîíû.
Êóïèòü ýëåêòðîííûå ñèãàðåòûAtlantis ìîæíî êóïèòü.
Äîáðî ïîæàëîâàòü íà ñàéò ñêà÷àòü øàáëîíû è ñêðèïòû äëÿ ucoz.
«  2-р сар 2013  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728
Та манай сайтаас мэдээлэл авсан бол манай сайтын нэрийг заавал дурдаарай
Веб сайтын урласан © Д.Сүх-Очир