Main » 2012 » 8-р сар » 12

Ээдэрч, хоормогжсон монгол хэл, эзэнгүй бэтгэрсэн үндэсний бичиг


Монголчууд бид мянга, мянган жилээр аж төрөн сууж, өвөг дээдсээ онголсон ашдын заяаны нутагтай, аялгуу сайхан хэлтэй, түүндээ зохицсон үндэсний бичиг соёлтой ард түмэн билээ. Монголчууд бид бас өөрийн гэсэн шашин шүтлэгтэй, хүн төрөлхтөний оюуны сан хөмрөгт оруулсан дорвитой хувь нэмэр арвинтай үндэстэн.

Монголчуудын өвөг дээдэс ертөнцийн талыг байлдан эзэлж байсан ч  уугуул нутгийн нь ард иргэдийг хөөн тууж, нутаг газрыг нь булаан авч эзэгнэн суурьшсан цагаач улс биш, өсч төрсөн унаган нутгаа амь шигээ хайрлаж, шүтэн аж төрж буй нутаг амьтай ард түмэн билээ.

Энэ бүхнийг нуршин өгүүлэхийн учир юун хэмээвээс, агуу их түүхтэй монгол түмний оршин байх эсэх, бусад улс орноос ондооших, тусгаар тогтнолоо хамгаалан үлдэхэд хүйн холбоотой аялгуу сайн хэл маань ээдэрч хоормогжин, үндэсний босоо бичиг минь хойд эцгийн харцаар байдаг өргөмөл хүүхэд шиг өмөөрч хамгаалах эзэнгүй болж буйд сэтгэл эмзэглэж, сонин, сонины нүүр дүүртэл санал бодлоо бичиж, радио, телевизээр чихэнд чийр болтол ярьсан ч төр, засгийн эрх баригчид, шийдвэр гаргагч түшмэлүүд нүдээ аньж, чихээ бөглөн өнгөрөөж буйд гүнээ эмзэглэн санаа бодлоо ахин дахин бичин толилуулж буй нь энэ билээ.

Манай төр, засгийн эрх баригчид авлига, ядуурал, утаа униар, уул уурхай, зуд гамшиг зэрэг цаг зуурын ажилд түүртэж хамаг анхаарал, хөрөнгө мөнгөө түүнд зарж, зуун жилийн дараа хүн төрөлхтөний соёлыг дархлан бүтээлцсэн Монгол Улс үндэсний өв соёл, аялгуу сайхан хэл, дэлхийд ховорхон авианы бичгээ хамгаалан хадгалж үлдэх, эс үлдэх эмзэг асуудалд огтхон ч анхаарахгүй төдийгүй санаанд нь ч орохгүй байгаад бухимдаж байна.

Мэдээний төрөл: | Үзсэн: 471 | О: 2012-09-12 | Сэтгэгдэл: (0)



Нэвтрэх хэсэг

^

facebook like

^

Shopping Cart

^
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 16
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 2
Хянагч админ: 1
Мэдээний админ:
Тусгай гишүүн: 0
Гишүүн: 13
» Хүйс
Эр: 6
Эм: 9


Total online: 1
Guests: 1
Users: 0

Олон нийтийн сүлжэ

^

Хайх

^

Санал асуулга

^
Танд ямар мэдээ илүү хэрэгтэй байна
Total of answers: 65

Манай сайт

^

ЧааааТ

^
200

Statistics

^

Total online: 1
Guests: 1
Users: 0

Block title

^

Монгол хэлний хичээл

М.Отгонтунгалаг

Календар

Ýêñêëþçèâíûå øàáëîíû DLE ñêà÷àòü áåñïëàòíî äëÿ dle.
Êóïèòü ýëåêòðîííûåñèãàðåòû.
Íîâûåøàáëîíû ñêà÷àòü äëÿ ucoz
Joomla 1.7ñêà÷àòü øàáëîíû.
Êóïèòü ýëåêòðîííûå ñèãàðåòûAtlantis ìîæíî êóïèòü.
Äîáðî ïîæàëîâàòü íà ñàéò ñêà÷àòü øàáëîíû è ñêðèïòû äëÿ ucoz.
«  8-р сар 2012  »
НяДаМяЛхПүБаБя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Та манай сайтаас мэдээлэл авсан бол манай сайтын нэрийг заавал дурдаарай
Веб сайтын урласан © Д.Сүх-Очир